Бүх төрлийн будаа, ургамлын тосыг импортын татвараас чөлөөлөв
2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

Бүх төрлийн будаа, ургамлын тосыг импортын татвараас чөлөөлөв

УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийг баталлаа. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав. 

 

Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт, асууж тодруулах гишүүн байгаагүй тул санал хураав.  Хуралдаанд оролцсон 53 гишүүний 45 нь буюу 84.9 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ