НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗАР

Сайжруулсан түлш борлуулах цэгүүдэд ажиллалаа
2020.12.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Сайжруулсан түлш борлуулах цэгүүдэд ажиллалаа

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар нар сайжруулсан түлш борлуулах цэгүүдэд очиж, борлуулагчид болон иргэдийн санал сэтгэгдлийг сонссон байна.

Монгол Улсын Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 2021 оны 4 дүгээр сарын 1-н хүртэл 50 хувиар бууруулах тогтоол гаргасан. Ингэснээр иргэд нэг тонн нүүрсийг 150 мянга биш 75 мянган төгрөгөөр авах болсон. Нийслэлд ид хүйтэн үед өдөрт 4 мянган тонн, сард 120 мянган тонн сайжруулсан түлш борлуулдаг. Түлшний үнийг 50% бууруулснаар 4 сарын хугацаанд иргэддээ нийлбэр дүнгээр 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэг үзүүлж байна.

Сайжруулсан шахмал түлшний талаар иргэдээс цэгүүдийн тоог нэмэгдүүлэх, гэртээ ойр газраас түлшээ авдаг болох, хол өндөрлөг газар амьдардаг учраас илүү ойртуулах хэрэгтэй байна гэсэн санал хүсэлтүүд ихээр ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга үүрэг чиглэл өгч “Тавантолгой түлш” компаниас сайжруулсан шахмал түлш борлуулах 67 өндөрлөг цэгийг шинээр байгуулан ажиллаж байна. 12 сарын 03-ны өдрийн байдлаар түлш борлуулах цэгийн тоог 700 болгон нэмэгдүүлээд байна.

Энэхүү нэмэлт цэгүүдийг байгуулснаар 26.600 өрхөд түлшний цэг ойртож, улмаар өнгөрсөн онд 500 өрх дундаа 1 цэгтэй байсан бол 200 өрх тутамд 1 цэг болж илүү хүртээмжтэй, ойроос түлшээ авдаг болно. Ингэснээр халтиргаа гулгаатай, хүйтний эрч чангарч буй энэ үед иргэд хүндрэл чирэгдэлгүй түлшээ авах боломж бүрдүүлсэн.

Сайжруулсан түлшний үнийг 50% бууруулсан нь иргэдийн талархлыг хүлээж, цаг үеэ олсон бодитой дэмжлэг болж чадсаныг олон иргэд хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ