2020.12.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Болорчулуун: Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа хөрөнгийн талаар тодруулна уу

Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  С.Бямбацогт,  Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Монгол Улсын Эрдэнэсийн сан хуучныг бодвол ядмаг болсон. Зах зээлийн энэ 30 жилд Монгол Улсын эрдэнэсийн санг танасан. Машин машинаар нь жинхэнэ эрдэнэс хуримтлагдсан хөрөнгүүдийг гадагшаа гаргаж, зах зээлд арилжсан мэдээ байдаг. Мөнгөн халбага, сэрээнүүдээс авахуулаад хуучны эдлэлүүдийг гаргасан.

Одоо Эрдэнэсийн сангийн хөрөнгө ямаршуухан хэмжээнд байгаа, цаашдаа яаж баяжуулж, үнэтэй болгох вэ? Аливаа улсын Эрдэнэсийн сан гэдэг бол болзошгүй эдийн засгийн асуудалтай үед Эрдэнэсийн сангаасаа гаргаж байж улс орныхоо эдийн засгийг нөхөн төлжүүлэх зорилготой байдаг. Одоо бол хэдэн Ерөнхийлөгчийн зоос мөнгөнөөс авахуулаад ядмаг Эрдэнэсийн сантай болсон. Цаашдаа Эрдэнэсийн сангаа баяжуулж, энэ хуульд гарснаараа өөрчлөгдөх зүйл юу байна вэ?

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. 

1994 онд энэ хууль батлагдсан. Түүнээс хойш эрдэнэс гэсэн нэр томъёоны ойлголт нь хязгаардлагдмал, хүрээ хязгаар нь бага. Эрдэнэсийн санд маш хязгаарлагдмал нэр томъёоны эрдэнэсийн нэрс хамаардаг байсан. 

ШИНЭ МЭДЭЭ