МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.08
Улстөр

Ц.Мөнх-Оргил: Эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийн талаар хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Байнгын хорооноос ажлын хэсэг гарч тогтоолын хавсралтад байгаа олон хууль, төслийн талаар сайн яримаар санагдаад байгаа. Хуульд их өөрчлөлт оруулаад байгаа нь бас тийм сайн зүйл биш. Гарцаагүй л юмнууддаа өөрчлөлт хийхгүй бол хууль эрх зүйн тогтвортой орчин гэж ерөөсөө байхгүй болчихоод байгаа юм шиг. Тэгээд гайхуулаад байгаа юм шиг тэчнээн хууль, тогтоол баталлаа, нэмэлт өөрчлөлт орууллаа гэдэг. Их хурал хуулинд өөрчлөлт оруулах ёстой л доо. Гэхдээ тогтвортой орчныг хангах бас их чухал юм. Үүн дээр Хууль зүйн яамныхан анхаараарай гэж хүсэж байна.

Том том хууль өргөн барьчихдаг Их хуралтайгаа сайн ойлголцож, концефцээ яриагүй байж байдаг. Эрдэмтэн судлаачдаа оруулж байна гээд хэдэн багш нар оруулчихдаг. Гэтэл багш нарынх нь нэг хэсэг нь дэмждэггүй концефцийн маргаан гараад байдаг. Жишээ нь арилжааны хууль гэж зүйл ярьж байна. Х.Нямбаатар сайдаа өргөн барихаасаа өмнө УИХ, Байнгын хороо дээрээ урьдчилсан байдлаар танилцуулж байж өргөн барьдаг баймаар байна. Дахиад хэлэхэд эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх асуудал дээр Хууль зүйн байнгын хороо анхаарч ажилламаар байна. 

ШИНЭ МЭДЭЭ