МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрсдэлт нөхцөлд ажиллаж буй алба хаагчдыг амны хаалт, хамгаалах хувцсаар хангалаа
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Эрсдэлт нөхцөлд ажиллаж буй алба хаагчдыг амны хаалт, хамгаалах хувцсаар хангалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн иргэдэд 50000 ширхэг амны хаалт, хамгаалах хувцас, нүүрний хаалт  илгээснийг түүний ажлын албанаас аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт гардуулан өглөө.

Коронавирусний халдвараас сэргийлэхээр эрсдэлт нөхцөлд ажиллаж буй аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд болон сумдад амны хаалтыг олгох аж.

Тухайлбал Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт 15000 ширхэг амны хаалт, хамгаалах хувцас, нүүрний хаалт зэргийг ажлын албанаас хүлээлгэн өглөө. ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр “Эрүүл мэндийн салбарын хамт олонд хамгийн их хэрэгтэй байгаа амны хаалт болон шаардлагатай зүйлсийг өгсөнд баярлалаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нь багийн эмч нарыг унаажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болгох тал дээр санаачилгатай хамтарч ажиллаж ирсэн.

Тухайлбал  Мөрөн суманд  улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилга барьж байна. Тус эмнэлгийн барилгыг анх 2020 оны улсын төсөвт тусгуулсан бөгөөд үлдэгдэл санхүүжилт болох 4,1 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулж хүүхдийн эмнэлгийн барилга саадгүй баригдах боломжоор хангаж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө анхааран ажиллаж байгаад баяртай байна” гэдгийг онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ