МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.09
Улстөр

Ж.Сүхбаатар: АНУ Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг манай ашиглаж байгаа машинаар явуулсан

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

50 хоногийн дотор зарлах ёстой учраас хуулийн хугацаандаа зарлаад явах нь зөв байхаа. Дараа нь тийм шаардлагууд үүсвэл өөрчилж болно л доо. Ер нь урьд өмнө асуудал үүсээд байсан учраас 50 хоногийг яагаад тогтоосон бэ гэхээр нас барсан хүмүүсээ хүндэтгэх үүднээс үүдэлтэй юм. 49 хоног нь дуусаагүй байхад юу юугүй зарлаад байдаг байсан. Ийм л асуудалтай холбогдож 50 хоногийг хийсэн. Оройтож орж ирж байгаатай асуудал дээр төсөв, орон нутгийн сонгууль гээд Их хурал дээр хэзээ орж ирсэн юм байгаа юм. Ер нь анхаарах асуудал л даа. Арай өмнө нь шийдэж болох л асуудал. 

Сонгуулийн автомат машины тухай яригдаад байдаг юм. Сонгуулийн автоматчилсан системийн хуулийн төслийн  санаачлагч буюу батлуулагч нь би өөрөө юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа "Доминион Рөүтэн" компанийг манай байнгын хорооны гишүүд дэмжиж шалгаруулж байсан.

Сая АНУ-д энэ компани санал хураалт явуулсан. АНУ-д гурван шатны тогтолцоо байгаа. Хууль зүйн яамных нь хажууд байдаг Сонгуулийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Холбооны тагнан мөрдөх товчоо, Тагнуулын ерөнхий газар тэгээд өөр бас хяналтууд байгаа. Тэрүүгээр ороод ороод янз бүрийн бичлэг тавиад байдаг. Энэ систем дээр ямар ч алдаатай луйвар гаргасан юм байдаггүй. Тийм юм байдаг бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад тусалмаар байгаа юм. Тэр чардайтал ажиллаад санал хураалтын системээс яг бодитой баримт гаргаж ирж чадахгүй байгаа. Америкийн хяналтын систем бие биедээ захирагддаггүй. Тэд нар шалгаж байгаа. Нэг тийм тохиолдол бий. Youtube  дээр зарим байгууллагын хүмүүсийн олон жилийн өмнө боловсронгуй болсон бичлэгүүд яваад байдаг. Тэрийг гаргаж ирээд эргэлзээд байдаг.

Хяналтын тооллого хийх нь зөв. Хоёр шаттай  санал хураалтаар явахаар аль нь үндсэн дүн юм бэ гэдэг асуудал гардаг. Зарим үед маргаан үүсгэх шалтгаан болдог. Анхдагч юм нь машинаас гарах ёстой. Дараагийн юм нь бол яг анхдагч үндсэн дүн байх ёсгүй. Итгэлцэл бэхжүүлж, баталгаажуулах асуудал байна.

Сонгуулийн автомат системээр гурван орон нутаг, гурван их хурал, хоёр Ерөнхийлөгчийн сонгууль явчихаад байна. Би ч гэсэн үүгээр сонгуульд сонгогдохгүй байж үзсэн. Энэ асуудал дээр  эргэлздэг бол Америкийн компани дээр яг энэ санал хураалтын системийг ашигласан шүү. Доналд Трамп багаа ажиллуулж гарч байгаа. Америкийн мужууд өөрсдөө сонгуулийн дүнгээ баталгаажуулдаг. 

Няцаагдаад няцаагдаад явж байгаа гэж яригдаад байдаг учраас олон нийтэд хэлье.  Энэ системийг оруулж ирснээр янз бүрээр баалсан явдал бий. Цаг хугацаагаар шалгагддаг. Цаашаа энэ технологийг сайжруулах ёстой. Монголд энэ талаар ахиц гарч байгаа.

Гараар тоолъё гэдэг нөхдүүд ойлгох ёстой. 2008 оны 7-р сарын  1-ны эмгэнэлт явдлын нэг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Нөгөө дөх нь гар тооллоготой холбоотой байсан шүү. Аль ч нам өөрсдийнхөө сонгуулийн хороодод итгэхээ больсон байсан. Үүнийг шинэчлэхийн тулд урт зам туулсан. Буцъя ухръя гэдэг хүмүүс буцаад 12 жилийн өмнөхийг л дандаа ярьдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мартагдаж болно үүх түүх бол тэр чигээрээ үлддэг. Сургамжаас дараагийн юм руу шилжиж байх учраас бид үүнийгээ сайжруулах тал руу явах ёстой шүү. 

ШИНЭ МЭДЭЭ