МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

М.Оюунчимэг: МҮОНРТ-ийн нэр хүнд, үйл ажиллагаа нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн шударга бус томилгоотой холбоотой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

МҮОНРТ үндэсний зөвлөл гэдэг бол өөрийн ойр дотно, нутаг нугийн хүмүүсийг томилдог газар биш. Яагаад үндэсний зөвлөлийн нэр хүнд унаад байна гэхээр үүргээ гүйцэтгэхээ болиод, Ерөнхий захиралын лоббинд нь ороод гадаад явдаг. Эсвэл чихэр жимсхэн гэдэг юманд хууртагддаг явдал юм. Үндэсний зөвлөлийн нэр хүнд шалдаа буутал унчихаад байна. Би өөрөө ММ агентлагын редактороос, дарга хүртэл ажиллахдаа тэнд байгаа уран бүтээлчдийн цалин хөлсийг нэмье, ийм контент гаргая гээд ороход ганц дэмжиж байсан хүн нь Оюун-Эрдэнэ юм. Бусад нь бүгдээрээ уран бүтээлчид яахав гээд дараа нь шагналд нь гадаад руу эхнэр, хүүхдээ аваад явчихдаг. Эсвэл идшээ бэлдүүлээд байж байдаг. Ийм маягаар Үндэсний зөвлөл явж болохгүй юм.  

Үндэсний зөвлөл гэдэг бол санхүүгийн юмыг хянадаг, аль сайн контентийг гаргах вэ, яагаад салбар салбарын хүмүүс ордог тооцоо байдгыг та бүхэн мэдэх байх. Эдийн засаг, бизнес, байгаль орчин, шинжлэх ухаан, эх орон ч үзэл гээд үндэсний том том контентууд гаргах МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн асуудлыг бид ярьж байна. 

Үндэсний зөвлөлд нь яг мэргэжлийн хүмүүс нь ороод яг сэтгэлтэй, контентдээ ч боловсролтой ханддаг, салбарын балансыг барьдаг, оюун санааны луужин чиглүүлэгч хүч байхад анхны томилогдсон Үндэсний зөвлөл нь энэ үүргийг гүйцэтгэж байсан. Үүнээс хойших нь дандаа ерөнхий захиралынхаа лоббид ороод цалин хааяа аваад, гадаад явж байдаг. Ийм зөвлөл болж хувирсан учраас МҮОНРТ-ийн тухай хууль Үндэсний зөвлөлийн асуудлыг УИХ өөрчилөх хэрэгтэй байна гэдгийг хамт олон нь хэлээд байна. 

Хамгийн мундаг найруулагч, зураглаач, сэтгүүлч  МҮОНРТ-д байдаг байсан бол сүүлийн жилүүдэд арилжааны телевизээсээ муу болчих гээд байна гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Энэ нь Үндэсний зөвлөл ажлаа хийхгүй байгаатай холбоотой юм.

Тийм учраас би УИХ өөрөө Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилдог. Үндэсний зөвлөлийн үүрэг юу вэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Энэ бол тэнд хүмүүсийг шагнадаг, хүн орогнуулдаг газар биш юм. Үндэсний зөвлөл шударга ёс, оюун санаа, эх оронч үзэл, эдийн засаг, бизнесийн, Монгол Улсын луужинг тодорхойлох  контентийн бодлого дээр зөвлөмж өгөөд, хяналт  тавих Үндэсний зөвлөл байдаг юм. Гэтэл энэ нь алдагдаад байгаа учраас тэнд шүүмжлэл өрнөж байна. Өнөөдөр 600-аад хүн биднийг ямар шударга хүн сонгохыг хараад сууж байна. 

ШИНЭ МЭДЭЭ