Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиг үүргийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ
2020.12.09
Орон нутгийн хөгжил

Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиг үүргийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод сунгаад байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гараг /2020.12.14/-аас сулруулж,  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжүүлж буйг зарлалаа. 

Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судалж үзсэний үндсэн дээр эхний ээлжинд 34 чиг үүргийг хэрэгжүүлэгч ААН-үүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэв. 

Тэгэхдээ  гараа ариутгах,  маск  зүүх, хүн хоорондын зай барих,  агаар сэлгэх зөвлөмжийг чанд биелүүлэхийг онцгой анхааруулсан юм.  

2020.12.14-нөөс үйл ажиллагааг нь нээх аж ахуйн нэгжүүд:

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах
  • Ресторан
  • Кафе
  • Цайны газар
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  • Хүргэлтийн хоол
  • Кофе шоп
  • Хувцас захиалга, засвар
  • Гутал захиалга, засвар
  • Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Цүнх захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Авто засвар
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга
  • Автомашины доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  • Автозогсоол
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ

ШИНЭ МЭДЭЭ