2020.12.10
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Орон нутагт аравтын зохион байгуулалт хамгийн үр дүнтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Бодит амьдрал дээр орон нутгийн засаг захиргааны нэгж, бүсчилсэн хөгжилтэй холбоотой. Мал аж ахуй, газар тариаланг аваад үзэхэд л зөрчилтэй зүйлүүд гардаг. Каластар гэж яриад байгаа дагнан хөгжүүлэх чиглэлийн тодорхой бодлого зохицуулалт байх уу үгүй юу? Газар тариалангийн бүс нутгийг хуваарилаад өгсөн. Гэхдээ энэ бол бүр тодорхой болох хэрэгтэй. Цаашилбал яг ийм бүс нутагт нь уул уурхайн үйлдвэр хөгжинө гэдэг тодорхой зүгтэй болгох зохицуулалт орсон уу?

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр яриад. Тэгээд дагаж гарах Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын хуулинд тодорхой зохицуулалт оруулна гэсэн. Та бүхэн аравтын зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалтыг оруулаад ирсэн боловч ажлын хэсэг дэмждэггүй юм байна. Яагаад дэмждэггүй вэ? Бүлэг дээр ярьж байхад ихэнх хүмүүс энэ бол Засаг захиргааны анхан шатны нэгж болох гэж байгаа ойлголтыг яриад байсан. Бид үүнээс огт өөр иргэдийн үүсэл санаачлага, идэвх санаачлагыг хангасан талаас нь зохицуулалт оруулъя гээд аравтын зохион байгуулалттай байж болно. Аравтын хуваарийг газар нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийн тоог харгалзан багийн иргэдийн төв хурал тогтооно гээд оруулчихсан.

Одоо бол ажлын хэсгийн оруулж байгаа саналаар хэсэгтэй байж болно, хэсгийн хуваарийг газар нутгийн байршил, хүн амын суурьшил, өрхийн тоотой уялдуулж ЗГ-ын баталсан шалгуур үзүүлэлт хийж байгаа юм. Тооны хязгаарыг баримталж бүр дээш нь татаж аваачаад сумын ИТХ тогтоохоор оруулаад өгсөн байна. Миний санахад анх өргөн барьсан төслөөрөө аравтын зохион байгуулалттай байна гээд оруулсан байна. Одоо аравтын зохион байгуулалтаар байж болно гэсэн томъёололоор оруулаад өгөх боломж байх уу?

Уламжлалт Хүннү их гүрнээс дамжаад Монголчуудын хүчирхэг байсны гол нууц бол өрх гэр бүлийг чадавхжуулагч илчлэл чадвар бүхий аравтын тогтоолцоондоо байна гээд Монгол  судлаач, эрдэмтэд эцсийн дүнд хүрсэн байдаг. Хэнтий аймгаас аравтын тогтолцоонд иргэдийн үүсэл санаачлагаар энэ хөдөлгөөнийг өрнүүлээд үр дүнд хүрсэн тодорхой жишээ бол Хэнтий аймгийн Баян-Овоо сумын засаг дарга Д.Баянмөнх бол сумаа аравтын тогтолцоонд оруулсан. Энэ бол сайн жишиг байна гэж үзээд аймгийн төв, Бор-Өндөр уул уурхай дагасан ийм төв суурин газрууд хүртэл тогтолцоонд хүрээд үр дүнтэй байна.

Хэнтий аймагт цар тахлын халдвартай хоёр, гурван тохиолдол илэрлээ гэхэд тэнд авч байгаа арга хэмжээ, зохион байгуулалт бол маш үр дүнтэй байгаа. Улаанбаатараас орон нутаг руу татаж аваачаад халдвар хамгааллын дэглэм сахиулж, тусгаарлаж байгаа гээд олон зүйл хэлж болох юм. Тийм учраас үүнийг заавал хүчээр буруу тийш нь мушгиад, засаг захиргааны анхан шатны нэгж болох юм байна. Тэнд цалин хангамж өгөх юм байна гээд хүндрүүлээд буруу талаас нь тайлбарлахгүйгээр аравтын зохион байгуулалттай байж болно. Хэнтий аймаг сайн жишиг зохион байгуулалтад орсон байгаа шиг зарим аймаг, сумд ийм зохион байгуулалтад орох эрхийг нь нээгээд өгөхөд энд юу нь болохгүй байгааг асуумаар байна. 

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Манай нэгжийн хуулинд орсон. 19.1.5 дээр орон нутгийн чиг үүргийг тогтоохдоо тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийг нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх зарчим заасан. Үүнийг цаашаа хуулийн дагуу хийгдэх юм бол ЗГ, УИХ бодлогоороо өөрөө бүс нутгуудийг эдийн засгийн бүсчилсэн өөрчлөлтийн үзэл баримтлал хэрэгжихгүй байгаа. Гэхдээ огт хэрэгжихгүй байгаа хэлж болохгүй. 

ШИНЭ МЭДЭЭ