2020.12.10
Улстөр
Н.Ганибал: 31 жилийн өмнө баталгаажуулсан ардчиллын зарчмаас ухарсан заалт оруулж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
"Та бүхэндээ Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүссэний 31 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр Монголын Ардчилсан холбоо тухайн үедээ олон намын систем тогтоох, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, үг хэлэх эрх чөлөөг бий болгох гээд 13 зүйл заалттай шаардлага тавьсан анхны цуглааныг хийж байсан өдөр.
Өнөөдөр бид бага үндсэн хууль болох нэгжийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энд олон асуудал байна. Засаглалын хэлбэр. Орон нутгийн нэгжийн засаглал яаж явах тухай. Ардчилал бол засаглалын муу хэлбэр. гэхдээ хүн төрөлхтөний байгуулж үзсэн бусад загвараас хамгийн дээд нь гэж Английн Ерөнхий сайд Черчель томъёолсон. Монгол Улс шууд ба төлөөлийн ардчиллаас төлөөллийн ардчиллыг сонгоод 31 жил явж байна.
Хуулийн төслийн 58.5.1, 58.8-д ... Ерөнхий сайд аймгийн засаг даргад санал оруулах, дээд шатны засаг дарга нар доод шатны засаг дарга нарыг санал оруулж тухай ИТХ-аар нэр дэвшүүлж томилох гэсэн өөрөө томилох тэр хүнээ өөрөө санал оруулж шууд утгаараа өөрөө л томилох асуудал оруулж ирж байгаа нь Монгол Улсын үндсэн хуульд байгаа ардчилсан ёсны гол зарчмыг зөрчиж байгаа заалт гэж бодож байна. Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж нар ажлын хэсэг болон байнгын хороон дээр санал гарган хэлэлцүүлсэн ч дэмжээгүйд харамсаж байна.
Шууд утгаараа 31 жилийн өмнө МАХН-ын төв хороон дээр аймгийн засаг даргыг томилох асуудлыг хэлэлцээд Төв хорооны ЕНБД томилдог байсан тэр цаг хугацаа буюу коммунизм руу буцаж байгаа хуулийн төсөл болсон байна. Өнөөдөр магадгүй МАН олонхи байгаа үед намын даргын болон Ерөнхий сайдын даалгавараар ийм заалтууд орж ирж байгаа бол ирэх цаг хугацаанд МАН энэ заалтынхаа хохирогч болно шүү гэдгийг хэлье.
Ардчиллын мөн чанар, үнэт зүйлийг хуульдаа авч явах нь бидний үндсэн үүрэг юм.
Сумын ИТХ-ыг нам нэр дэвшүүлэхгүй заалт байна. Өнөөдөр үүнийг Ажлын хэсэг ойлгон ухралт хийж байгаад баярлалаа. Энэ хэлбэрээс өөр хувилбар байгаа вэ гэдэг дээр бид сайн бодож асуудлуудаа зарчим дээрээ үндсэн суурь ойлголтууд дээрээ суурилж шийдвэр гаргах нь зөв.
Эдийн засгийн хувьд сумдын үйл ажиллагаанд бие даасан байдлыг хийх ёстой. Байгалийн баялаг, МАА, газар тариалан Монгол Улсын гол суурь мөн."
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31