МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Улстөр

Ц.Цэрэнпунцаг: Сумдад улстөржилт их байгааг хязгаарлах заалт хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.10/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

"Хуулийн төсөлд байгаа дэмжигдээгүй нэг санал байна. Улс төрийн нам сумын ИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж. Анхны төсөлд орсон ч хасагдсан байна. Уг нь их ач холбогдолтой, реформ хийхээр заалт байсан юм. Намуудын тухай хуульд дараа нь оруулж болох тухай хэлж байна. Хэрхэн оруулах вэ? сумдад намчирхах байдал хэрээс хэтэрсэн байгааг хэрхэн багасгах вэ?

Хуулийн гол зорилго бол эдийн засаг. Тэр дундаа МАА-н бүтээмжийн асуудал чухал байна. Малаас авч буй түүхий эд, бүтээгдэхүүнийг дэмжих ёстой. Улс төржилтийг сумаас авч хаяад эдийн засгийн дээрх зүйлсээ хөгжүүлэх ёстой. Энэ боломжийг дээрх заалт нээх байсан гэж би үзэж байгаа юм. Эдийн засаг, улс төр 2-ын аль нэгийг огт хэрэггүй гэж хэлж болохгүй. Гэхдээ эрэмбэ гэж байх ёстой. Эдийн засаг нь өмнө явж байж хөгжил орон нутагт ирэх юм. Тиймээс дээрх дэмжигдээгүй заалтыг хуулийн төсөлд нэмж оруулах болможтой юу?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ