МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Ё.Баатарбилэг: Батлагдан гарч буй хуулийн судалгаа, боловсруулалт, хэрэгжилтийн талаар тодруулна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа:

Хууль тогтоомжийг 2024 онд боловсронгуй болгох тогтоолын төсөл орж ирж байна. Тэгэхээр энд Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдээс санаачлах хууль тогтоолын төслүүд хамаарахгүй гэж байна. Энэ бол зөвхөн ЗГ-аас шийдүүлэх хууль тогтоомж. Хууль зүйн Сайдаас асуухад батлагдан гарч байгаа хуулиуд сайн боловсрогдож гарч байгаа юу, энэ талаар судалсан юм байна уу?

Танилцуулган дээр  2004, 2008, 2012 2020 он гээд тэдэн хууль гэж заагаад үндсэн чиглэлд батлагдах юм. Энэ бол тоо яваад байна. Гэтэд батлагдан гарснаасаа тун удалгүй нэмэлт өөрчлөлтүүд орох шаардлагууд гараад, хэлэлцэх асуудлууд нь нэмэгдээд байна. Сайн судалгаа тооцоололтой мэргэжлийн өндөр түвшинд боловсрогдсон хуулиуд хэлэлцэгдээд гарвал цоорхой багатай гарна. Үүн дээр ямар судалгаа тооцоо байна. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, шинэчилэн найруулж байгаа давтамж гэж байна уу? Хэд хэдэн тохиолдол бол хууль батлагдснаас жил хүрэхгүй хугацаанд нэмэлт өөрчлөлт орсныг би санаж байна.

Сая хууль тогтоомжийн хэрэгжилт дээр хэр анхаарч ажиллаж байна вэ гэж Т.Аюурсайхан гишүүн асуусан. Боловсролын зээлийн сан дээр дотоодын их, дээд сургуульд хөнгөлттэй, буцалтгүй сурч байгаа арван хэдэн оюутны диплом нам дарагдсан байна. Өнгөрсөн хавар тогтоолын төсөл оруулаад Их хурлын тогтоолоор буцааж олгох ёстой. Сонгууль дөхсөн байсан учраас улс төржүүлээд орхисон. Шүүмжлэлтэй байна гэж хэлэлцэхгүй байсаар байгаад хойшилсон. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын зээлтэй андуурагдсан. Гэтэл тийм юм байхгүй. Тэдгээр оюутнууд гэрээнийхээ үүргийг биелүүлээд эх орондоо сурсан. Боловсролын салбарын 1500 гаруй багш нарын диплом тэнд байж байна. Үүнийг олгох гэхээр заавал их хурлын тогтоолоор олгоно гээд заачихсан. Тэгээд их хурал дээр үү эсвэл  засаг дээр нь зогсчихдог. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн судалгаа байна уу? Яг их хуралтай хамааралтай хүлээгдэж байгаа. Их хурлаас шийдвэр гаргаж байж хэрэгжих шаардлагатай болоод байна гэсэн нийгэм эдийн засгийн чухал судалгаа байна уу?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Батлагдан гарч байгаа хууль тогтоомжууд батлагдснаасаа хойш төд удалгүй өөрчлөгддөг. Судалгаа тооцоо үндэслэл муутай батлагдаж байна гэж Ё.Баатарбилэг гишүүн хэлж байна. 2017 оноос эхлээд хууль тогтоомжийн хуулийн хүрээнд хууль санаачлах, хууль тогтоомжийг боловсруулах ийм үүрэг хүлээсэн. Үүнээс хойш харьцангуй хууль санаачлагчид боловсруулж оруулж ирж байгаа. Хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгаа тооцоонд үндэслэн оруулж ирж байгаагаараа хууль тогтоомжийн боловсруулалт дээр нэг шат ахисан гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ