МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Б.Баттөмөр: 2020 он хүртэлх хууль тогтоомжуудын хэрэгжилт 50 хувь байгааг хэрхэн дүгнэсэн вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

Хамгийн сүүлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль 2017 онд энэ жагсаалтад орж ирж батлагдаж байсан. Хууль тогтоомжийг боловсронгуй болгосноор УИХ, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжих, хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох жагсаалтанд 149 хууль, 12 УИХ-ын тогтоол тусгагдсан байна. 149 хуулиас 43 шинэ, анхдагч хууль байна. Жагсаалтыг харж байхад эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хэвшлийг дэмжих энэ чиглэлийн хуулиуд дутмаг байгаа нь харагдаж байна. Бид хуулийг боловсруулж, баталж чадаж байна. Харин хэрэгжилт нь хангалтгүй байна. Хэрэгжилтийг хангах тодорхой тооцоо, судалгаа хийж байх субъектуудыг бий болгох шаардлага зайлшгүй байна.  Энэ хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулах шаардлага зайлшгүй үүсч байна. 

Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох энэ төлөвлөгөөнд 201 хуульд шинээр, шинэчилж найруулахаар төлөвлөсөн. Танилцуулга дээр 96 хуульд нэмэлт оруулсан гэсэн байна. Оны үлдэж байгаа хугацаанд төлөвлөсөн ажлын 50 хувь нь шинэчлэгдэж байна вэ?  50 хувь нь шинэчлэгдсэнгүй. Энэ буруу төлөвлөлт байна уу? Эсвэл өөр шалтгаан байна уу?

Жагсаалтын 86-д Шүгэл үлээгчийг хамгаалах. Шүгэл үлээгч гэдэг нь албан ёсны нэршил мөн үү? Мөн бол ингээд явна. Биш бол албан ёсны нэршлээр нэрлэх шаардлагатай.

Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2023 онд өргөн барина гэсэн байна. Бид УУХҮЯ гээд байгуулсан байгаа. Маш чухал хуулийг 2021 онд багтаан батлах шаардлагатай. 

Хөнгөн үйлдвэрийн тухай хууль 2023 он. ХХХҮЯ гэж бид байгуулсан байгаа. 2023 он хүртэл Хөнгөн үйлдвэрийг дэмжих хууль ингээд хойшлоод байх уу?

Мөн 2020 онд өргөн барина гээд 33 хууль байна. Он дуустал 20 хоног үлдэж байна. Тэгэхээр 33 хууль бол 2020 онд өргөн баригдсан хуулиуд өссөн дүнгээрээ явж байна уу, үлдэж байгаа хугацаанд гэж үзэж байна уу?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

201 хуульд шинээр, шинэчилж найруулахаар төлөвлөсөн. Танилцуулга дээр 96 хуульд нэмэлт оруулсан гэсэн байна гэж Б.Баттөмөр гишүүн хөндөж байна. Ер нь бол тийм байгаа. Их хурал дээр өмнөх үндсэн чиглэлийн 96 хууль нь батлагдаад 40 гаруй хууль Их хуралд өргөн барьсан хэвээрээ байгаа. Дундуур нь цаг үеийн шаардлагатай маш олон хуулиуд орж ирдэг. 

ШИНЭ МЭДЭЭ