МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Ж.Сүхбаатар: Хамгийн түрүүнд хүчирхийллийн эсрэг иргэдийнхээ эрхийг шууд хангахад туслая

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Үндсэн хуульд бид өөрчлөлт оруулсан шалтгаан нь төр улс тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал гэхээсээ илүүтэй Монгол хүнийг хүчтэй болгож эрхийг хамгаалах асуудал. Ядарч зүдэрсэн, туйлдсан хүмүүсийг энэрч асран, хамгаалах юм. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг олон улсын хөдөлгөөн цагаан туузатны аянд Монгол улс өнөөдөр нэгдэн орж байна. УИХ-ын гишүүд бид бол хүчирхийллийн эсрэг төрийн бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг хийх ёстой. Хүчирхийллийн эсрэг бүлгийн гишүүд гээд Б.Баярсайхан гишүүн даргалдаг. Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, С.Одонтуяа, П.Анужин, Х.Ганхуяг, Г.Дамдинням гээд манай хүчирхийллийн эсрэг бүлгийнхэн байна. Дээр нь эмэгтэйчүүдийн бүлэг бас идэвхтэй байгаа. 

Хууль тогтоож боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хууль зүйн сайдад би хэлье. Ерөөсөө үг хэллэг, яриа үйлдлээрээ үлгэр дуурайлал үзүүлье. Хүмүүнлэгийн ажлыг явуулъя. Эрх нь хамгаалагдахгүй хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст эргэн тойрныхоо хүмүүст анхаарал хандуулж туслахыг уриалж байна. Бид хүмүүнлэгийн сэтгэлийн хандив өгч байна. Бид үйлдлээрээ хийж чадах юм бидэнд байна. Энэ бол хууль тогтоомжийг, бодлогыг хүчирхийллийн эсрэг чиглүүлэх явдал юм.

Бүх юмыг ойрын хэдэн сарын хугацаанд Монголын төр, шийдвэр гаргах түвшиний болон гүйцэтгэх түвшний бүх хүмүүс хүчирхийллийн эсрэг ажиллах шаардлага байна. Энэ удаа  хүчирхийллийн асуудлыг эрс бууруулаад авъя. Ялангуяа цар тахлын үед хүчирхийллийн цар тахал хүчтэй өндөр байна. Үүнийг нухчин дарах ёстой. Өөрсдөөсөө эхэлж энэ аянд нэгдэж байгаа.

Хүчирхийлэл  бол ганцхан бие махбодынх байдаггүй. Сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийллүүд байдаг. Үүнтэй холбоотой хүмүүс өөрсдийн мэдлэгийг дээшлүүлэх. Хүчирхийллийн хажуугаар дуугуй өнгөрөх ёсгүй. Хүчирхийлэл бол ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш, эрчүүд ч гэсэн дуу хоолойгоо өргөж оролцох ёстой. Энэ утгаараа би хууль тогтоогчийнхоо хувьд энэ хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн нэг том зорилт нь бид ерөнхийд нь төлөвлөгөө шиг жагсаадагаа больё. Бодлого дээр нь суурилъя. Хүчирхийллийн эсрэг бодлого гэдэг бол хүний эрхийн хамгийн том суурь.

Монголын төр олон нийтийг шахаж шаардахад биш, шүгэл үлээх тухай асуудлыг ярьж байна. Иргэдийн эрхийг зөрчихийн эсрэг зогсох тухай асуудал ярьж байна. Ковидын үед ч гэсэн УИХ хяналтын түр хороог чухамдаа энэ чиглэлээр байгуулсан. Энэ дуу хоолой хууль зүй, хууль сахиулах газарт хүчтэй байх ёстой. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байна. Шүүхэд очоод өөрийнх нь асуудал шийдэгдэхгүй, луйварчидаас намайг хамгаалах байх гээд очдог, луйварчидийг хамгаалаад гардаг газар байна гэж байна. Энэ өөрөө том хүчирхийлэл үйлдэж байгаа юм. Шударга ёс нухчин дарж байгаа газарт хүчирхийлэл гардаг. Үүн дээр дорвитой ажиллах ёстой.

Хууль зүйн сайд, ЗГ-ын, хууль тогтоогчидын үг хэл, үйлдэл болгон эерэг болгох хандлага, хүчирхийллийг үл тэвчих асуудал үлгэрлэл явах ёстой. Энэ утгаараа хүчирхийллийн эсрэг бүлгийн гишүүний хувьд би энэ хөдөлгөөнд би бас нэгдэж байгаа. Үүний төлөө зүтгэж байгаа нөхөддөө амжилт хүсч байна. Гар гараа барилцаад үүний эсрэг дуугарах ёстой.

Монгол бол ардчилсан орон. Ардчилсан орны гол үлгэр жишээ байхын гол юм нь хүчирхийллийн эсрэг тэмцэх үг, үйлдэл нь ганцхан цаасан дээр байж болохгүй. Яриа, үйл гэдэг бол үйлдэл боловч бодит үйлдлүүдийг хийх ёстой. Энэ утгаараа бид ажиллаж байгаа. Нийгмийн төлөө хамтдаа байснаар энэ цар тахлыг давна. Монголд хүчирхийлэл аймшигтай түвшинд байдаг. Үүнийг нуулгүй хэлэх ёстой. Үүнийгээ зогсоох нь эерэг үйлдэл, сэтгэлгээ, хандлагатай холбоотой юм. Энэ чиглэлд хууль тогтоож боловсронгуй болгох үндсэн чиглэлдээ, эрэмбийн хамгийн түрүүнд хүчирхийллийн эсрэг иргэдийнхээ эрхийг шууд хангахад туслах тэр чиглэлд нь анхаарлаа хандуулахыг хүсэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ