МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Ж.Ганбаатар: Журмаар зохицуулах шаардлагагүй хуулийг батлах нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хуулийг гаргахдаа тунхагийн чанартай гаргачихдаг гэдэгтэй санал нэг байдаг. Орон зай үлдээгээд журмаар зохицуулах боломжийг нь гаргахгүй тийм л хууль гаргах ёстой. Олон улсын гаргаж байгаа хуулиудтай харьцуулахад манайх бол тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Зайлшгүй хэлэлцэх тухай хууль дээр Зөрчлийн тухай хууль гээд олон гишүүд ярьлаа.

Төрийн хянан шалгах тухай хуульд өөрчлөлт оруулах зарчмаар Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гээд хууль өргөн барьчихсан байгаа. Засгийн хуулийг л яриад байх юм. Гишүүн чинь хуулиа санаачлаад өргөн барьчихсан. 1000 төгрөг болгоё гэж би ажлын хэсэг дээр чичлүүлэн байж санал хуураалгаж 1000 төгрөг болгосон. Намайг танхимаараа бараг өөрийгөө хамгаалах гэдэг байдлаар шөнө, өдөргүй телевизээр муулсан. Зөрчлийн тухай хууль бол амьдралаар шалгагдаад, сануулга оруулах заалт орох нь яг амьдралын шалгуураар шалгагдаж байгаа.

Тухайн үед 2016 онд би энэ танхимд ганцаардсан даа. Орой бүр сэтгүүлчид сууж байгаад намайг муулсан. Хэвлэлээр ч , телевизээр ч муулсан. Би яахав тэрийг гомдол гээд яриад байгаа юм биш. Би Зөрчлийн тухай хуульд, сануулах заалт оруулах төрийн хяналт шалгалтын тухай хууль гээд хууль оруулсан байгаа. Би нэрэлхээд хэрэггүй болов уу гэж бодож байна. 

Одоо бид нарыг хүлээж байгаа хуулиуд бол зөвшөөрлийн тухай хууль байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль зарим гишүүд санаачлаад явж байгаа хуулиуд байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд өөрчлөлт оруулах гээд.

Нэг зарчмыг хэлэх гээд байна. Хуулийг журам гарах боломжгүй болтол нь процесс тал руу сайн чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан хууль гарахаараа дарга томилох гэдэг юм уу, албан тушаалыг нь хэн гэдэг хүнд хариуцуулах уу гэдэг талыг нь хараад сурчихсан байгаа юм. Уг нь тэр ажлыг яаж хийх, ямар нэг цоорхой болгох тал руу ялангуяа Хууль зүйн яамныхан анхаардаг байх ёстой.

Энэ нь өөрөө Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулаагүй Засгийн газар санаачилсан. Тэгээд өөрсдөө бид нарын алдаа байна гээд дахиад оруулж ирэх гэж байна.

Тэгсэн мөртлөө гишүүдийн асуултанд хариулахдаа санаачилах гээд байхад чи юу яриад байгаа юм гэж ярьж байсан. Одоо энд  сууж байгаа бүх хүмүүс ажлын хэсэгт байсан. Их хурлын гишүүд дотор ч олон байгаа. Би үүнийг чинь хажуунаас нь хараад дуугай сууж чадахгүй байна.  

ШИНЭ МЭДЭЭ