2020.12.11
Зам, Тээвэр
Б.Баттөмөр: Хуулийн шинэчлэлд суурь бүтэц эзэмшигчийг хэрхэн зохицуулахаар тусгасан вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Энэ хуулийн Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа учраас энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс боловсруулж чанартай хууль оруулж ирж байгаа гэдэгт итгэж байна. Төмөр замд суурь бүтэц гэсэн ойлголт байдаг. Суурь бүтцийг эзэмшигч, тээвэрлэгч гэж тусдаа байж болох бөгөөд өмчийн олон төрлийн тээвэрлэгч бий болгох нөхцөлийг бий болгох зорилгоор энэ хууль бий болгож, урд хуулинд гарсан алдаа дутагдлыг засах талаас орж ирлээ гэж харлаа. Сүүлийн үед хөгжөөд суурь бүтцийн 3, бусад 500 гаран байгууллагатай болсон байна. Төмөр зас гэхээр Улаанбаатар төмөр замыг л хардаг.
Өнөөдөр тулгамдаж байгаа асуудал бизнесийн сайн орчныг бүрдүүлэх шаардлага гарч ирсэн. Манай улс өргөн уудам газар нутагтай, газрын баялаг ихтэй орон. Тиймээс төмөр замын дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Төмөр замын тээвэрлэлтийн тухай хуульд олон давхардал, хийдэл байдаг. Энэ чиглэлийг засахаар ямар ажил хийгдэж байна вэ?
Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
2020.12.11