2020.12.14
Зам, Тээвэр
Өвөрхангай аймгийн 60 км замыг шинэчлэх гүйцэтгэгч удахгүй тодорно
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар сонгогч олны хамгийн ихээр хүлээн, асууж байгаа Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 60 км замыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер зарласан талаар өмнө нь мэдээллэсэн.
Тендерийн материалыг авах сүүлийн хугацаа 12-р сарын 18 юм. Нийслэлийг баруун 7 аймагтай холбож буй 1992 онд ашиглалтад орсон, өдөрт 5000 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гол замын хамгийн эвдрэлтэй энэхүү 60 км замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэчлэхээр, өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэж өнгөрсөн намар тендер зарласан байна.
Ингэхдээ уг 60 км замыг гуч гучаар нь хоёр багц болгон зарласан ч шалгаруулалтад оролцогчдын бичиг баримт тендерийн нөхцөлд тохироогүй учраас дахин зарлахад хүрчээ.
Тиймээс энэ удаа тендерийг шууд 60 км зам барих гэсэн нэг багц болгон зарласан бөгөөд тун удахгүй гүйцэтгэгч тодорч ирэх онд багтаад замын ажил хийгдэх төлөвлөгөөтэй байна. Өвөрхангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ ажлын гүйцэтгэл болон чанарт байнга анхаарал тавьж, сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлж ажиллахаа дурдлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05