2020.12.15
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 71 сая төгрөгийн өртөг бүхий бараа материал хандивлалаа
Улсын Их Хурлын гишүүд өөрийн сонгогдсон тойрог болон ард иргэдэд цар тахлын хүнд үед тусламж, хандив илгээсээр байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт 71.095.000 төгрөгийн бараа материалын хандив хүргүүллээ.
Уг хандивт 14 ширхэг зөөврийн кварц /хэт ягаан туяаны ариутгалын гэрэл/, 100,000 ширхэг амны хаалт, 30 тонн гурил, 330 тонн нүүрс зэрэг бараа материал багтаж байгаа юм.