Бүх төрлийн өртөг зардлыг бууруулж ажиллахыг онцоллоо
2020.12.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Бүх төрлийн өртөг зардлыг бууруулж ажиллахыг онцоллоо

Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд 900 мянга орчим айл өрх, зарим ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр бүрэн хариуцахаар болж шаардагдах санхүүжилтийг төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” компаниуд шийдвэрлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарыг хүлээн авч уулзан нийгэм, эдийн засагт чиглэсэн тус арга хэмжээний талаар ярилцлаа. 

Тэрээр, салбарын нуруунд ирж буй ачааллыг даван туулахын тулд бүх төрлийн өртөг зардлыг бууруулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон төсөл хөтөлбөрийг зөв эрэмблэн, оновчтой зохицуулж, чухал ач холбогдолтой төслийг хугацаанд нь хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатайг уулзалтын үеэр онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ