2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Хөрөнгийн үнэлгээг буруу хийвэл ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:

Зах зээлийн нийгмийн үед хөрөнгийн үнэлгээ шударга байж иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрөө бизнесийн харьцаанд орох, шударга хөрөнгө үнэлүүлэх бүх боломж нээгдэх юм. Ер нь банканд хөрөнгөө барьцаа болгож хууль, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн өмнө хөрөнгөө үнэн зөв барьцаа болгож үнэлүүлэх, ингэснээр хэвийн бизнес хийх амьдрал ахуйгаа авч явах боломж бүрдэнэ. Хөрөнгө үнэлгээчид бол их зохиомол явсан, хуурмаг үнэлгээ хийдэг нь практик дээр үнэхээр харагддаг талаар 30 жил бид ярьж байна.

Хувийн ААН, хүмүүсийн хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлчихдэг. Төрд, төрийн эзэмшил бүхий газар барьцаалахдаа өндрөөр үнэлүүлж улс орныг хохироодог. Ийм түгээмэл асуудал амьдрал дээр үүсдэг. Нөгөө хөрөнгийг нь дараа нь авах гэхээр өчүүхэн бага хөрөнгө байж байдаг. Тэгэхээр нэмэх хасах туйлд нь хөрөнгө үнэлгээний хэлбэлзэлтэй байдаг нь харагдаж байгаа юм. Эндээс харахад хөрөнгө үнэлгээчид мэдлэг чадвар дутмаг байна, ёс зүй болохгүй байна. Тэгэхээр аливаа хуулийг гаргаад өөрчлөөд байдаг, эрх үүргийг нь тавьж өгөөд байна. Харин хөрөнгийн үнэлгээчид ААН, иргэдийн хөрөнгийг буруу зөрүү үнэлээд байна. Үүн дээр ямар хариуцлага тооцох вэ? Хуулийнхаа шинэчлэл дээр яаж тусгаж өгсөн бэ? 

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ