МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Хуулиар заавал үнэлгээ хийлгэх шаардлагатай юу?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

ААН-үүд заавал үнэлүүлэх ёстой юу? Одоо балансийнхаа үнээс татвар төлж байгаа. Хуулиараа заавал үнэлүүлэх ёстой болж таарч байх шиг байна. Тийм байна уу, үгүй юу? Нийгмийн даатгалын байцаагч шиг холбоо үүсээд, ААН-ийн хөрөнгийг заавал үнэлүүл, үнэлүүлэхгүй бол торгоно гэсэн зөрчлийн тухай дагалдаж байгаа хууль орж ирсэн гэж би харсан. Энэ зөв үү?

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Заавал хийлгэх хөрөнгийн үнэлгээний зүйл тодруулж орж ирж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийг хувьчилах, үл хөдлөх хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөр тооцох, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, хөрөнгийн маргаан гарсан тохиолдолд татварын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийх зүйл дээр заавал үнэлгээ хийхийг шаардаж байгаа. Бусад тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлт дээр хоёр тал харилцан гэрээ байгуулсан үндсэн дээр, гэрээ байгуулах зохицуулалттай байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ