МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр:Хөрөнгийн үнэлгээ хийдэг хүмүүст шалгуур хэрэгтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн,Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үнэлгээчин, үнэлгээ хийх хүмүүст ямар шалгуур тавьсан бэ? Хөрөнгийн үнэлгээ хийдэг хүмүүсийн 55 орчим хувь хааяа нэг хийдэг,45 хувь нь үнэлгээ хийдэг гэсэн судалгаа бий.Үүнийг засах чиглэлээр ямар заалт орсон бэ? Хариуцлагын даатгалыг яаж тусгасан бэ? Олон улсын стандартыг хэрхэн оруулсан бэ?

Ажлын хэсгийн гишүүн хариуллаа.

Үнэлгээг хувь хүмүүс хийдэг,энэ үргэлжлээд явна. Хариуцлагын даатгал орсон. Мэдээллийн санг тодорхой болгосон.Үнэлгээ хийлгэсэн бүх хүмүүс мэдээллээ оруулах боломжтой.Олон улсын стандартыг дагаж, мөрдөхөөр заасан.

ШИНЭ МЭДЭЭ