МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Зохион байгуулалттайгаар илүү, дутуу үнэлэх асуудал үүсэх тал дээр анхаарах хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/хуралдаанаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хуулийг харж байхад өөрсдөө эрх мэдэл олж авах гэсэн зүйлүүд л давамгай байна. Холбоо, хороо, хоршоо гээд. Өөрөө өөрсдөө үнэлгээчиндээ үнэлэлт өгнө, үнэлгээчний хуулийг сунгуулах тал руугаа хуулийн 60-70 хувь нь явчихсан байна. Түүнийгээ үнэлгээний хууль гээд харчихсан. Үүнийгээ сайн засна биз дээ. Ялангуяа ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн эд хөрөнгийг үнэлэхдээ саналаар нь үнэлэх нь зөв юм. Том уул уурхай, банк санхүү гэх мэт томоохон ААН-ийн асуудлыг өөрөөр ангилаарай. Үүнийг би үүрэг гэж харж байгаа учраас ЭЗБХ-ны даргийн хувьд сануулж хэллээ. Харилцаа чинь үүн рүүгээ чиглэчих вий. Зохион байгуулалттай, захиалгаар асуудалд ханддаг болох вий. Хүний хөрөнгийг хэн нэгэн хүний захиалгаар дутуу үнэлдэг зохицолдолгоо үүсэх вий. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэмэлт тодотгол хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ