МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Жаргалмаа: Боловсролын багц хуульд тусгаад явах боломжтой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Бид зөв хүн бий болгох, хүнийг хүндлэх, хүнлэг сэтгэлтэй байх, ядаж бие биенээ сонсож сурах гээд олон зүйлийг ярьдаг. Харин үүнийг хуульчлах гэдэг нь ямар бол гэдэгтэй саяны гишүүдийн ярьдагтай санал нэг байна. Боловсролын багц хууль дээр яг ийм зүйл заалтууд байгаа билүү гэдгийг эргэж хармаар санагдлаа. Соёлын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гээд бидэнд маш олон хуулиуд байгаа. Энэ хуулиуд дээрээ тусгаад явах боломжийг бид улам илүү илэрхийлэх ёстой юм байна.

Боловсролын багц хууль дээр энэ хуульд орсон зүйл заалтууд шиг үндэстний уламжлалыг сэргээх, биеийн хөгжлийг чанаржуулах, аав, ээж, элгэн садан хүн хүнээ хайрлах, дээдлэх утга учрыг ёсчлон сахиулах гээд ийм зүйл заалтууд бол байхгүй. Гэхдээ бидэнд энэ хэрэгтэй. Нөгөө хуулиудад тусгахдаа ажлын хэсэг дээр ажиллах ёстой юу? 

Түүний асуултанд ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ