МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

П.Анужин: Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг эхлээд багш нарт хүргэх нь чухал

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Би дэмжиж байна. Сая хууль санаачлагчид өөрсдөө олон удаа хэллээ. Үүнийг бие даасан хууль болгож батлах гээд байгаа юм ерөөсөө байхгүй гэж хүмүүс нь учраа хэлчихээд байхад дөргүй муйхарлаад байж болохгүй юм. Үүнийг үндсээр нь хэлэлцэхгүй байя гэдэг дээр би санал нэгдэхгүй байна.

Манай боловсролын тогтолцоо, хуулийг шинэчлэе гэж байгаа. Ялангуяа Кембриж буюу гадны шилдэг боловсролыг нутагшуулж дэмжих тухай ярьж байгаа гишүүд мэдэж байгаа гэж бодож байна. Энэ нь ᠎SEL буюу Social emotional learner  гээд боловсролын хөтөлбөр байгаа. Монгол руу утгачилж орчуулвал "Зүрх сэтгэлийн боловсрол" гээд хөтөлбөр нь сургалтын хөтөлбөрт суучихсан.

Үүнийг амжилттай хэрэгжүүлж байгаа Орчлон сургууль одоогоос 5-6 жилийн өмнө ᠎SEL  гэдэг хөтөлбөрийг оруулаад ирсэн. Энэ дээр агуулгын нэг өөр зүйл яваад байна. Үүнийг хүүхдүүдэд биш эхлээд багш нарт энэ SEL-ийг эзэмшүүлэх хэрэгтэй байдаг. Энэ нь өөрийгөө зөв илэрхийлж чаддаг, сонсож чаддаг, өөртөө тусламж хэрэгтэй байгааг цаг алдалгүй хэлж чаддаг, эерэг хандлагатай байх гээд бүх цогц хандлагууд энд суусан байдаг.

Жишээ нь математикийн хичээл орж байхад тухайн багш эдгээр чадваруудыг хүүхдэд эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байдаг буюу эхлээд багшаа бэлддэг ийм хөтөлбөр байдаг. Бэлтгэгдсэн багш нар нь хүүхдүүддээ өөрийнхөө ноогдсон хичээлийн цаг дээр тэдэнд үлгэрлэж байдаг. Ийм агуулгаараа дэлхий дахинд орж байдаг. Зүрх сэтгэлийн боловсрол гэдэг энэ үгийг хэзээ ч орхигдуулж, гээж болохгүй. Тийм учраас шинээр оруулах гэж байгаа хуульдаа заавал зүрх сэтгэлийн боловсролыг оруулах хэрэгтэй. Дэлхий ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хөтөлбөрийг хэлэлцэхгүй энэ үг үсгийг орхино гэдэг нь энэ үеийн хоцрогдол болно. Бид энэ үг, үсгээр нь оруулж, таарч тохирсон эхлээд хэнийг бэлдэх, бэлдсэн хүн нь хэндээ нөлөөлөх вэ гэдэг зүйлийг маш тодорхой шигтгэж оруулж, тусгах шаардлагатай юм. 

ШИНЭ МЭДЭЭ