МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ч.Ундрам: Хуулийн төсөл боловсруулахдаа чанартай, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн 2020.12.16-ний хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Соёлын яам тусдаа гарсан. Биеийн тамир спортын хороо байгуулсан.Энэ хороотой холбоотой ямар ч хууль төлөвлөгдөөгүй байна. Соёлын сайдтай холбоотой нэг хууль,нэг конвенц соёрхон батлах тухай орж ирсэн байна. Одоо Музейн тухай хууль, Соёлын тухай хууль, Кино урлагын тухай хууль хэлэлцээд явж байна. Соёлын яам шинээр байгуулсан энэ үед ард түмэн, салбарынханд их хүлээлт байгаа.Хөдөлмөр, хамгааллын яамнаас мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн тухай хууль 2021 онд оруулахаар бэлдсэн байна. Хамтран ажилладаг Боловсролын яам алга. Эндээс харахад уялдаа холбоо харагдахгүй, бодож гаргаагүй, сул хуулийн төсөл байна. Засгийн газраас идэвх, санаачлагатай ажиллах хэрэгтэй. Цаашдаа зарчмын зөрүүтэй санал оруулж, нэмж хууль оруулна. Хуулийн төсөл боловсруулахдаа чанартай, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ