2020.12.17
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй сурагчдад тусламж үзүүллээ
Говьсүмбэр, Дундговь аймгийн бүх багш нар, Онцгой байдлын газрын нийт ажилтнуудад 30 хоногийн 10gb дата эрх, 20.000 амны хаалт хандивлалаа.
Цахимаар хичээл сургалт явагдаж, хөл хөдөлгөөн ихсэж буйтай холбогдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Жи-мобайл компани хамтран ажиллаж, хоёр аймгийн ОБГ хандивын зүйлсийг эздэд нь хүргэж өгөхөөр хүлээн авлаа. Нийт 2 аймгийн 752 багш, ОБГ-ын 156 ажилтан хамрагдах юм.
Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан БСШУСЯ-тай хамтран улсын хэмжээнд хоол тэжээлийн дутагдалд орж болзошгүй сурагчдад тусламж үзүүлж эхэллээ.
Энэ хүрээнд Дундговь аймгийн СӨБ-ийн 267, ЕБС-ийн 399, нийт 666 хүүхдэд 53,2 сая төгрөгийн, Говьсүмбэр аймгийн СӨБ-ийн 302, ЕБС-ийн 54, нийт 356 хүүхдэд 18 сая төгрөгийн хүнсний дэмжлэг үзүүлж байна.
Түүнчлэн Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн 5 аймгийн 40 мянган малчин өрхийг тус бүрт нь 300 мянган төгрөгийн тэжээлээр хангах шийдвэр гарсан бөгөөд үүнд Дундговь аймаг хамрагдаж буй юм.
ШИНЭ МЭДЭЭ
2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа
2022.11.14
Дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна
2022.11.11