2020.12.17
Улстөр

С.Одонтуяа: Энэ хууль хөгжил, дэвшил авчрах хууль болж чадаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Хуулиас нийслэл, дүүрэг хөгжлийн шинэ концессод орно гэж харагдахгүй банйа. Хуулийг яах гэж шинэчилж, баталдаг вэ? гэхээр хөгжлийг авчрах гэж хийдэг. Хоцрогдсон, хуучин байна. Нийслэл дээр аль нэг нам ялахад бид ялалт байгуулбал энэ хүн засаг даргаар ажиллаж, ийм шилдэг багаараа ажиллаж, хөгжил авчирна гэсэн хөтөлбөр гаргаж, ард түмэндээ сонголт өгдөг.

Энэ хууль хүссэн хууль болж чадаагүй байна.

Одоо хөдөө орон нутгийг хар. Сүүлийн 30 жилийн хөгжил нэг шатахуун түгээх станц, банкны салбар л байна. Дүүргийн чиг үүрэг 25-ын 1.8 дээр санал байна. Босоо бүтэцтэй байгууллагуудын тухай ярьж байна. Цэцэрлэг, сургуулийг дүүрэг үйлчилгээг яаж бүрэн хариуцах вэ? Нийслэлийн төсвөөс санхүүжүүлдэг, төсвийг нийслэл зааж өгөхгүй бол дүүрэг хариуцаж чадахгүй. 25-ын 1.1 дээр дүүргийн хөгжлийн үндсэн чиглэл, бодлого төлөвлөлт, ерөнхий хэсэгчилсэн төлөвлөгөө гээд сайхан юм бичжээ.

Энэ бол үлгэр байсан.Сүүлийн 30 жил дүүргийн газар олголт дүүргийн хөгжил төлөвлөлтийг будаа болгосон. Бүх зөвшөөрлийг нийслэлээс өгдөг. Дүүргийн засаг дарга нь мэдэхгүй байж байхад айлийн цонх таглаад зөвшөөрөл өгдөг. Нийслэлийн хүмүүс, дүүргийн иргэдтэй уулздаггүй. Дүүрэг зөвшөөрөл өгөөгүй учраас хяналт тавьж чадахгүй.

ШИНЭ МЭДЭЭ