МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

Ж.Сүхбаатар: Бараг хүн болгон Хүний эрх хамгаалагч юм шиг тавьсан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль гээд хүний эрх хамгаалагчдийн нэрийг аваад тодорхойлсон байгаа юм. Үүнээсээ болгоомжлоороо гээд санаагаа хэлж байсан. Тэгэхээр нэрээ жаахан өөрчилвөл ямар вэ? Бараг хүн болгон Хүний эрх хамгаалагч юм шиг тавьсан байна. ХЭҮК-ийн гишүүд бол Хүний эрх хамгаалагчид юм. Нэр томъёодоо томдсон гарчиг байна. Үзэл баримтлалын хувьд дэмжээд явж болж байна. Д.Цогтбаатар гишүүний хэлээд байгаа нөхөн гүйцээх, туслан дэмжих, тэр орон зай дээр ажиллая гэж байгаа зохицуулалтыг нь ажилд үнэхээр хэрэгтэй гэж байгаа бол дэмжихэд болохгүй юм байхгүй. 

ШИНЭ МЭДЭЭ