МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

Л.Мөнхбаатар: Хүний эрхийг хамгаалах зорилгоор ажиллаж байгаа хүмүүс яаж баталгаажуулагдах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа:

Үйл ажиллагаа нь хуульчлагдаагүй байгаа учраас өөрсдөө буруутгагдах, тодорхой дүрэм журам зөрчсөнд тооцогдох, өөрт хамаагүй зүйл хошуу дүрлээ гэх мэтчилэн олон саад бэрхшээл байдаг. Ийм учраас төрийн хувьд сайн дураараа хүний эрхийн төлөө хүсэл зоригоороо тэмцэж байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг хуульчилж өгөх нь зүйтэй. Олон улсын байгууллагууд ч үүнийг зөвлөдөг. Хүний эрхийн хамгаалагчийн загвар хууль байдаг. Энэ загвар хуулийн гол загвар энд орсон уу?

Хүний эрхийг зөрчдөг хүмүүс бол төрийн байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд байдаг. Эдгээр хүний эрхийн хамгаалагчидаа хамгаалах арга механизмуудыг хэрхэн яаж тусгасан бэ?

Хүний эрхийг хамгаалагч гэдгийг хэрхэн таних вэ? Хүний эрхийн хамгаалагч бол хувь хүн эсвэл ашгийн байгууллага ч байж болно. Хүний эрхийг хамгаалах зорилгоор ажиллаж байгаа хүмүүс хэрхэн яаж баталгаажуулж, хүлээн зөвшөөрөгдөх вэ? Өөрсдийн хувийн эрх ашигт хүний эрхийн хамгаалагч гэдэг статусыг хэрэглээд ирсэн бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.

НҮБ-ийн загварыг хууль боловсруулах явцдаа хэрэглэсэн. НҮБ-ийн ерөнхий ассамблейн тогтоол бий. Нөгөө талаар манай дээр ажилласан төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалдаг хүмүүстэй хамтарч ажилласан. Хүний эрхийг хамгаалдаг тусгай илтгэгч зөвлөгөө өгч, дэмжиж ажилласан. 

ШИНЭ МЭДЭЭ