МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

О.Цогтгэрэл: Сэтгэл санааны хохирлыг хэрхэн тодорхойлох юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Үзэл баримтлалынхаа хувьд энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ байдлаараа хууль болоод гарахад учир дутагдалтай харагдаж байна. Зарим заалтуудыг харахад одоо байгаа, нэгэнт бусад хуулиудаар өгөгдсөн эрхүүдийг дурьдаад бичсэн, тэр хуулиар ахиц гарахгүй харагдаж байна. Жишээ нь, Хүний эрх хамгаалагч нь мэдээлэл авах, эрж хайх, түгээх эрхтэй гэсэн байна. Энэ бол Үндсэн хуулиар бидэнд өгөгдсөн эрх. Гэтэл энэ хууль дээр төрийн албаны нууцлалын тухай гэх мэт дагалдах хуулиудад тэр боломж бололцоог нь нээж өгөхгүйгээр нэгэнт байгаа хуулийн харилцаа юм шиг. 

Уишээлбэл, Жагсаал цуглаан хийх хэрэгтэй гэсэн байна. Яг энэ жагсаал цуглаан хийх том ахиц гаргахын тулд жагсаал цуглааныг зөвхөн мэдэгдсэний үндсэн дээр хийдэг ч юм уу. Магадгүй иймэрхүү зүйл гарч байж, өөр өөр дагалдах хууль өөрчлөгдөж байж энэ хууль өөрийнхөө үүргийг биелүүлэх юм шиг. 

Мөн энд хүний эрхийг хамгаалагч нь сэтгэл санааны хохиролоо арилгуулах эрхтэй гэсэн байна. Гэтэл сэтгэл санааны хохиролыг яаж арилгах вэ? Үүнийг үнэлж тооцож байж, шүүхээс шийдвэр гарч байж сэтгэл санааны хохирол арилгана. Энд тунхаглалын шинжтэй зүйл заалт энэ чигээрээ гарчихвал, шинээр хуулийн боломж бололцоо авчраагүй зүйл маш их харагдаж байна. Үүн дээрээ нэлээн ажиллах хэрэгтэй. Зарчмын хувьд дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ