МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: Соёлын салбарын холбогдох хуулиудтай уялдуулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Хуулийн 2-р зүйлд Соёлын өвийг хамгаалах тухай хуультай уялдуулна гэж заасан байна. Одоо Соёлын тухай хууль БСШУСБХ дээр хэлэлцэгдээд явж байгаа. Суурь хууль болох Соёлын тухай хууль өөрчлөгдөхөөр хэлэлцэгдэж байгаа учраас энэ хуулийг уялдуулах чиглэлд ажлын хэсэгтэй уулзсан эсэхийг асуумаар байна. 

Музейн тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Эрдэнэс гэдэгт түүх соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл орно гэж заасан байна. Тиймээс Музейн тухай хуультай уялдуулсан уу?

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг БСШУСБХ-оор төслийг оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. 

Соёлын сайд тодорхой зүйлийг хамтран тогтооно гэж байна. Түүх соёлын өвийг маш нарийн экспертүүд тогтоох ёстой. манайд одоогоор орчин үеийн чадалтай лаборатори байхгүй. Үүнийг яаж зохицуулахаар тусгасан бэ?"

Түүний асуултанд хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ