2020.12.17
Зам, Тээвэр
Н.Энхболд: Далбаа ашигласан хөлөг дээрх далайчдыг Монгол Улс сургах үү? далбаа ашиглагч улс сургах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
"Далайчдаа мэргэжилд сургах үүрэг хүлээж байна. манай далбаатай усан онгоц дээр байгаа далайчинг сургах асуудлыг манай улс хариуцах уу? тухайн далбай ашиглах гэрээ хийсэн улс орон хариуцах уу?
Шаардлага хангахгүй байгаад үүссэн асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Монгол Улс уу? Далбааг ашигласан улс, байгууллага хүлээх үү? "
Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын мэргэжилтэн хариуллаа.