Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, С.Чулуун гурав ШУА-ийн Тэргүүлэгч гишүүдээр сонгогджээ
2020.12.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, С.Чулуун гурав ШУА-ийн Тэргүүлэгч гишүүдээр сонгогджээ

Шинжлэх ухааны академи Их хурлаа хийж, Дэд ерөнхийлөгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдээ 12-р сарын 17-ны өдөр сонгожээ. Академи 17 тэргүүлэгч гишүүнтэй байдаг бол энэ удаад 15-ыг сонгожээ.

Үүнд Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд С.Чулуун нар багтсан нь анхаарал татаж байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүн асан Р.Гончигдорж нар ч нэрлэгджээ.

Харин ШУА-ийн Дэд ерөнхийлөгчөөр Г.Чулуунбаатар, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Б.Авид нар сонгогджээ. Тэд улиран сонгогдож байна.

Шинэ 15 Тэргүүлэгч гишүүдийн нэрс:
  •  Д.Рэгдэл /Академич/
  •  Г.Чулуунбаатар/Академич
  •  Б.Авид'Академич/
  •  Т.Галбаатар/ Академич/
  •  Р.Гончигдорж/Академич;
  •  Т.Ган-Эрдэнэ/ Академич/
  •  С.Нарангэрэл/Академич
  •  Д.Дашжамц/Академич/
  •  Д.Содномдорж/ Академич/
  •  С.Чулуун/Академич
  •  Ц.Лхагвасүрэн/Академич/
  •  Б.Бямбаа/Академич/
  •  Ж.Чинбүрэн /УИХ-ын гишүүн
  •  Я.Содбаатар /МУ-ын шадар сайд/
  •  Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/

ШИНЭ МЭДЭЭ