2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Х.Болорчулуун: Монгол Улсад хууль багадаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:

Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжихээс биш яг тусгай хууль болгохыг дэмжихгүй байна. Хүмүүнлэг боловсролын хууль юм уу, хүмүүжил  боловсролын хууль юм уу?  Боловсролын хууль 2002 онд батлагдсан,  боловсролын хууль дуншиж байна. Үүнд тусгай зүйл заалт болгоод оруулж болно.

Сая хууль санаачлагчид хэлэхдээ энэ бол тунхагийн маягтай хууль гэж хэллээ. Бид тунхагийн маягтай хууль гаргаад хэрэггүй. Тэрний оронд Үндсэн хуульд нь нэмж оруулъя эсвэл үндэсний хөтөлбөр болгоод аян зохиогоод явъя. Монгол Улсад хууль багадаагүй. Одоо 700-аад хуультай болсон. Үүний тэн хагас нь хэрэглэгддэггүй хууль байдаг. Аль болох хуулиудаа багцлах ёстой. 

Энэ хууль бие даасан хууль болж гарснаараа ямар дэвшил гарна гэж бодож байна вэ? Боловсролын багц хуульдаа шингээгээд, тусгай бүлэг заалт болгоод явахад юу нь болохгүй байна вэ?

Түүний асуултанд  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ