МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ц.Мөнх-Оргил: Боловсролын багц хуулийн хэлэлцүүлгүүдэд УИХ-ын гишүүдийг татан оролцуулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Би бол хэлэлцэх эсэхийг дэмжээд боловсролын багц хуультай хамт батлъя гэсэн саналаа дахин хэлье.

Гэхдээ боловсролын багц хуулийнхаа үзэл баримталлыг энэ хуулийн үзэл баримтлал руу шууд оруулъя. Өөрөөр хэлбэл энэ хуулиа гол суурийг нь болгоё. Боловсрол хүн хүмүүжүүлэх ажлыг хийнэ шүү гэдэг санааг суулгаж өгөөж хуулиа хэлэлцэхийг дэмжээд ойрын үед батлаж хэрэггүй гэсэн саналтай байна.

Үүнтэй холбоотой нэг санал байна.  Боловсролын яам хот хөдөөгүй Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг хийгээд эхэлчихжээ. Энэ хэлэлцүүлэг Боловсролын байнгын хорооны хэмжээнд явагдаад байна. Энэ дан ганц байнгын хорооны асуудал биш шүү. Энд УИХ-ын гишүүдийг татаж оролцуулах, бусад байнгын хороодын гишүүдийг татаж оролцуулмаар байна. 

Боловсролын сайдын гарын үсэгтэй батлагдсан Боловсролын яаман доторх ажлын хэсгийн гишүүн нь юм. Би өөрөө гуйж байгаад орсон юм. УИХ гишүүн зөвшилцсөнөөр. Намайг хуралд уриагүй, бид нар хурал хийгээгүй байж байхад, үзэл баримтлалаа ажлын хэсгээрээ яриагүй байхад тэр үзэл баримтлал нь батлагдаад тэрнийхээ үндсэн дээр анхныхаа төслийг гаргаад хэлэлцүүлээд явчих юм. Тэр төсөл дээр нь маш дутагдалтай юмнууд байна. Үзэл баримтлал дээрээ улс төрөөс хараат бус, бие даасан байна, эцэг эхийн оролцоог хангана, хүүхэд, сурагч багш нарын оролцоог хангана гэсэн тунхаглалууд хийчихээд, хуулийн төсөл дээрээ тэр тухай нэг ч үг байхгүй байна.

Хуулийн төсөл дээр цахим боловсролын асуудал, цахим сургалтын асуудал нэг хоёр томъёо байгаа болохоос агуулгаараа байхгүй. Боловсрол цаашаа цахимаар  явах гээд байна. Хүнд академик юм заах биш, тоо заах биш хүн болгох асуудалд анхаарлаа хандуулах ёстой гэдэг агуулга нь хуульдаа орж өгөхгүй байна. 

ШИНЭ МЭДЭЭ