МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ё.Баатарбилэг: Багц хуулинд шингээж хэлэлцэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Үзэл баримтлалын хувьд хэлэлцэж дэмжээд, боловсролын багц хуульд шингээд явна, бие даасан хууль гарахгүй гэж ойлголоо. Ийм ойлголттойгоор хэлэлцэх эсэхийг нь дэмжээд явах юм байна. 

Хүн бүр л  боловсрол ярьж байгаа. Монголынхоо  боловсролыг байнга доош нь хийж муулна. Харин яаж сайжруулж, засах, алдаа оноог нь тоймтой гаргаж ярьдаг хүн байхгүй. Шүүмжлэх амархан. Боловсролын салбарын үйл ажиллагаа жигд хэвийн явж байгаа. 

Ямар тулгамдсан асуудал байна түүнийг нь төр засгаас бид шийдэж чадаж байгаа билүү. Багш нарын нийгмийн асуудал ямар байгаа, цалин хөлс, ажлын ачаалал, ажиллах нөхцөл орчин ямар байгааг эргэж харах ёстой.

Монгол хүн болгож хүмүүжүүлэх асуудал ганцхан сургалтын байгууллагын асуудал биш. Хууль баталснаар тийм болчихно гэж байхгүй. Өнөөдөр хүүхдээ хаана явж байгаад ч анхаарал тавьдаггүй, гэртээ гэрийн даалгавар хийж байгаад анхаарал тавьдаггүй эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан сурлага нь муудахаар багш руу буруутгадаг, сургалтын байгууллага руу буруутгадаг томоороо энэ Монголын боловсрол дампуурлаа гэж ярьдаг. Тэгэхээр бид хоёр талтай харах ёстой юм. 

ШИНЭ МЭДЭЭ