СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Орших суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүллээ
2020.12.01
Эрүүл мэнд

Орших суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүллээ

Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг эхүүлсэн бөгөөд оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм.

Тус ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар эхлүүлжээ.

Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын горимыг бүрэн сахиж зохион байгуулна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ