МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Гадаад харилцаа

Б.Баттөмөр: Дундын зуучлагчгүйгээр виз олголт хийх талаар ямар ажил хийгдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн ТБ.Баттөмөр асуулт асуулаа: 

Монголоос аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад оронд сурталчилах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжих, жуулчин хүлээж авах хүчин чадлыг сайжруулах, гадаадын жуулчидын тоог нэмэгдүүлэх, хил дээр олгодог визийн дэвшилт хэлбэрийг олгох шаардлага бий болгож байгаа юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улс виз олголтоор 140 орноос 128-д орсон. Энэ нь виз авахад маш хүндрэлтэй гэсэн ангилалд багтаж байгаа юм. 

Хэвлэл болон цахим хэлбэрээр виз олгох эрх зүйн үндэс тусгасныг дэмжиж байна. Улаанбаатар хотод бол 16 визийн төв ажиллаж байгаа юм байна. Дундын жуулчлалгүйгээр визийн төвийг байгуулж ажиллах чиглэлээр юу хийгдэх вэ?

Визийг чөлөөлж болохгүй юу? Жишээлбэл Японд 68 улсын иргэд, БНСУ-д 112 улсын иргэд, Тайландад 69 улсын иргэд шууд чөлөөлөгдөөд явдаг юм байна. Хураамжийг авах хэлбэр байж болох байх. Энэ чиглэлд юу байж болох вэ? Эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх чиглэлээр юу хийгдэж байна. Юу хийж болохоор байна вэ?

Визийн хураамжийг Монгол төгрөгөөр тогтоогоод 54.000 төгрөг гэж байна. Энэ нь 19 ам.доллар болж байна. 

Түүний асуултанд Гадаад харилцааны яамны ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа. 

Ихэнх орнуудын үнэлэх шалгуур нь цахим виз олгодоггүй, хил дээр виз олгодог олгодоггүй. Бүрдүүлэх материалын тоо олон. Визийг хүртээмжтэй олгож чадаж байна уу гэсэн шалгарууд байдаг. Манай димломат төлөөлөгчийн тоо харьцангуй хязгаарлагдмал байдаг учраас хойш нь татагдаад байдаг.  Одоо Хуулийн нэмэлт өөрчлөлтөд цахим визийн төвүүд орж байгаа учраас, виз олголт, аялал жуулчлалыг нэмэх чиглэлд ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ