УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Төрийн үйлчилгээг дотооддоо төдийгүй гадаадын иргэдэд түргэн шуурхай үзүүлэх ёстой. Энэ чиглэлээр хуулийн төсөлд орсон уу? Олон улсын хэм хэмжээг тусгасан уу? Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгосон. Өнгөрсөн онд 577 мянган жуулчид хүлээж авсан. Ковидоос болж тэг зогсолт хийсэн. Гэхдээ ковидоос хойш жуулчин авна гэсэн итгэлээр бэлтгэл хангаж ажиллаж байна.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг яаж тусгасан бэ? Вьетнам улс аялал жуулчлалдаа их анхаарч 2019 онд 18 сая жуучин авч эдийн засагтаа 28 тэрбум доллорын орлого оруулсан. Бид 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан.Үүнд түлхэц болсон хууль гарахыг хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа дэлхийн 144 улсаас манай улс 93, нээлттэй байдал буюу виз олох тал дээр 128 дугаар байранд ордог. Хуулинд виз бүртгэлийн асуудал, гадаадын иргэдийн бүртгэлийг цахимжуулж байгаа. Үүний үр дүнд төрийн байгууллагууд чиглэлийнхээ дагуу хяналт тавихаас гадна аюулгүй байдалд анхаарна. Зорчигчдын нэгдсэн мэдээллийг авснаар үр дүн гарна.Виз бүртгэлийн төв байгуулна.