МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Гадаад харилцаа

Ж.Сүхбаатар: Гадаадын иргэншилтэй Монголчууддаа хөнгөлөлттэй виз олгох боломж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Гадаадын иргэн болсон Монголчуудын асуудал.Энэ иргэдийг Монголдоо ирэхэд яг гадаадын иргэн шиг шаардлага тавьдаг. Үүнийг зохицуулах асуудал орсон уу? Хөнгөвчилсөн нөхцөлөөр ханддаг болвол зүгээр. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэж байгаа ч виз олголтоороо дэлхийн 144 орноос 128 дугаарт орж байна. Ийм байдалтай сая жуулчин хүлээж авч чадахгүй. Гадаадын иргэдийг үзэн яддаг, визний хүлээлтийг өөрчлөх хэрэгтэй. Хуулийн зорилго бол энэ 144 орноос ядаж зууд орохоор үр дүн гарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Визний ангиллыг өөрчлөх асуудлыг Засгийн газрын мэдэлд оруулсан. Монгол улсын иргэншлээсээ хуулийн дагуу татгалзаад өөр улсын иргэн болсон бол тухайн улсын иргэн. Үүнийг хөнгөлнө гэж хуульд орж ирээгүй. Цаашдаа журманд анхаарч болно. Өөрсдийгөө үндэсний үзэлтэн гэсэн нэр дор гадаадын иргэдийг гадуурхах, үзэн ядаж болохгүй. Энэ асуудлыг хуулиар зохицуулаагүй. Харин гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий.

ШИНЭ МЭДЭЭ