Цахим албан бичиг солилцох ажил үр дүнтэй хэрэгжиж байна
2020.12.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Цахим албан бичиг солилцох ажил үр дүнтэй хэрэгжиж байна

Нийслэлийн Онцгой комиссоос Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай  цахим хэлбэрээр албан бичиг солилцож эхлээд байна.  

Дээрх  нөхцөлийг бүрдүүлж Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Архивын газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд  2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс  эхлэн нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагын албан бичгийг https://smartoffice.mn/  системээр дамжуулан цахим хэлбэрээр солилцож байна.

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар https://smartoffice.mn системд 74 байгууллага шинээр бүртгэгдлээ. Улмаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хооронд 115  байгууллагын 313 албан бичгийг цахимаар солилцжээ.

Үүнээс харахад  нийслэлийн төр, хувийн хэвшлийн байгууллагууд албан бичгийн харилцааг  цахимаар солилцох үйл ажиллагаа тогтмолжиж, цаашид албан харилцааг 100 хувь цахимжуулах боломжтой байна.

ШИНЭ МЭДЭЭ