МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Улстөр

Ж.Ганбаатар: Тогтвортой хөгжлийн дэд хороог ямар бодлого, чиглэлээр ажиллуулах вэ?

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөөр /2020.12.22/ Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Тогтвортой хөгжлийг ЖДҮ, уул уурхайн салбар, мал аж ахуй, газар тариалангийн талбар эдийн засагт ямар оролцоотой байх юм. Төрийн оролцоо зөв зохистойгоор хаана нь байх юм. Юу  юунд нь төр оролцож, юуг төлөвлөж явах вэ? Юуг нь эдийн засгийн өрсөлдөөнүүд өөрөө  өөрийгөө зохицуулаад явах боломжтой юм. Тийм салбар байна уу? ЖДҮ гэхэд кластараар алийг нь хөгжүүлж, үүнийг юу гэж харж байна вэ?

Эдийн засгийн байнгын хороо дээр хэлэлцэх гэж байгаа бүх асуудлаар 11 ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэсэг хуралдаад шийдвэрлээд байнгын хороо дээр гаргасан асуудал байхгүй байна. Ажлын хэсэг хэлэлцэх асуудлаа хурдан шийдвэрлэж ЭЗБХ-д хүргэх хэрэгтэй байна. Дэд хороон даргаас их олон зүйл шалтгаалдаг.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ