2020.12.22
Улстөр

Х.Болорчулуун: Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхийн тулд ХАА-г хөгжүүлэх хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөөр /2020.12.22/ Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа:

Манай улс энэ 30 жилд нэг тулгуурт эдийн засагтай орон болчихлоо. Уул уурхай баялгийн үнэ цэнэ өсвөл бид баярлаад сайхан баяжиж байгаа юм шиг байдаг.  Буугаад ирвэл зээл тусламжийн эрэлд морддог байдлыг арилгах ёстой. Сүүлийн 10 гаруй жил төсвийн цоорхойгоо дандаа зээл тусламжаар нөхөж ирлээ.

Миний л мэдэхийн 2012 он байх УИХ-ын гишүүн болж байхад Монгол Улс 23 тэрбум ам.долларын өртэй байсан. Сүүлийн найман жилд 8 тэрбум ам.доллараар нэмэгдчихлээ. Гаднаас төсвийнхөө цоорхойн алдагдлыг нөхөж байгаа нь тогтвортой хөгжиж чадахгүй байгаагийн илрэл гэж хэлж болно. Өөрөө бие даасан байдлаа авч явж чадахгүй байна. Үндсэндээ төсөв санхүүгийнхээ бодлогыг гадныхнаар заалгаж байна гэсэн үг. 

Хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх маш чухал. Ингэснээр татвар бага өгдөг ч ажлын байрыг маш ихээр нэмэгдүүлдэг. Хөдөө орон нутгийг сайхан амьдрахад хамгийн чухал салбар. Хөдөө аж ахуй хөгжиж байж хөнгөн хүнсний хөнгөн аж үйлдвэр хөгжиж байдаг жамтай. Төр мөнгө санхүүгийн бодлогоос гадна, төрийн бодлогоор гааль татварыг дэмжих ёстой. 60 сая малтай атал тараг, сүү гаднаас аваад байж байна. Энэ бол тавхан хувийн гаалийн татвар хөдөө аж  ахуйг хамгаалж чаддаггүй. Энэ бүхэн дээр бид нар бодож ажиллах ёстой юм. 

Монгол Улсын хөгжихгүй байгаа нь төсөв санхүүгийн хувьд, татварын хураалт бүх зүйлийг орон нутгаас татан буцааж хуваарилдаг босоо тогтолцоо бол буруу гэж боддог. Аймаг, сум, дүүргийг бие даасан Олон улсын амжилттай хөгжиж буй жишгээр хөгжүүлж байж улс орон хөгжиж, зөв бодлого явагдана. 

ШИНЭ МЭДЭЭ