МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Эрүүл мэнд

66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа

Дархан-Уул аймгийн Монгол Ардын намаас санаачлан аймгийнхаа 700 өрхөд хүнс, нүүрсний тусламж хүргэх хандивын аяныг зохион байгуулж байна. 

Тус аянд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдэж, ажлын албаараа дамжуулан нийт 10.4 сая төгрөгийн өртөг бүхий 66 тонн нүүрс, 10 тонн гурилыг хүргүүлээд байна. Аймгийн онцгой комиссоос зорилтот иргэддээ хүргүүлжээ.

Цар тахлын бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хориотой байгаа үед иргэд ажлын байргүй, цалин орлого нь буурч, аж ахжй нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадахгүй болоод байгаа билээ. 

Хүнд цаг үеийг хамтдаа даван гарахын төлөө УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд, айл өрхүүдэд нэн шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүн, хүнс хэрэглэл, амны хаалт зэргийг хандивласаар байна. 

ШИНЭ МЭДЭЭ