МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнх-Оргил: Хуулийн төслийг өөрийн болгож чадсан уу?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/хуралдаан эхлэлээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

А.Ариунзаяа сайдаа та өөрөө боловсруулаагүй, өргөн бариагүй хуулиа байнга оруулж ирж байна. Цар тахлын үед гадаадад ажиллах хүч гаргах, оруулж ирэх асуудал яаралтай ажил мөн үү? Хамгийн багадаа 6 сар хойшлох байх аа. Та энэ хуулийн төсөл дээр ажилласан уу? Хуулийн нэр зохимжгүй байна.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль монгол хэлэнд буухгүй байна. Хуулийн үйлчлэх хүрээ буруу байна. Монгол улсын иргэн гадаадад очиж ажиллахад энэ хуулийн дагуу явна. Харин гадны иргэд манайд ажиллахад энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй. 

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа сайд:

Манай яам сайд нь солигдсон харин бусад албан тушаалтан нь хэвээрээ байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар бүхнийг зохицуулах боломжгүй. Дагалдах хуулиар зохицуулагдаад явна. 2001 оноос хойш энэ хууль шинэчлэгдээгүй, шинэчлэл хийгдэх шаардлагатай.

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга: Г.Өнөрбаяр:

Одоо хэрэгжиж байгаа хуулиараа гаднаас орж ирж байгаа ажиллах хүчийг зохицуулаад явж байна. Манайх Япон улстай байгуулсан санамж бичгийн хүрээнд өндөр чадамжтай боловсон хүчин ажиллуулах тухай орсон.

ШИНЭ МЭДЭЭ