2020.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: Гадаад ажиллаж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхаарах ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхлэлээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Гадаад ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн бодлогыг хангах нь чухал. Гадагшаа иргэдээ гэрээгээр явуулдаг. Тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ? Хэдэн оронтой гэрээ хэлэлцээр хийх вэ? Манай залуучууд маш өндөр боловсрол эзэмшиж, гадаадад ажиллаж байгаа. Энэ залуучуудаа эх орондоо ажиллуулах боломжийг хуулинд оруулсан уу?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа:

УИХ-аар нийгмийн хамгааллын хэлэлцээрийг батлуулдаг. Одоогоор Чех улстай хэлэлцээр байгуулсан. Цаашдаа Казахстан улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Тухайн улс оронд амьдарч байгаа хүмүүст нийгмийн хамгааллын үйлчлэл тэгш эрхтэй үйлчилдэг. Гадаадад ажиллаж байгаа иргэдээ Монголдоо татахад нэгдсэн бодлого хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ