МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын ажлын хэсэг хуралдлаа
2020.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын ажлын хэсэг хуралдлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.

Хуралд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ болон ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер, мэргэжилтнүүд оролцлоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг цахимаар хуралдаж УИХ-ын гишүүд, ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ, МҮХАҮТ, ОУХБ-ын төлөөлөл оролцлоо.

Хуулийн төслийн зорилго нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зах зээлийн эдийн засагт нийцүүлэх, хөдөлмөрийн хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлэх, шинээр бий болж буй хөдөлмөрийн харилцааг зохицуулна. Тухайлбал, уртын ээлжээр ажиллах, зайнаас ажиллах, хөдөлмөрийн гурван талт харилцаа үүсэх зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ-ыг хуулийн төсөлд албан ёсоор санал, зөвлөмж өгөхийг хүссэний дагуу ОУХБ-аас 2020 оны 10 дугаар сард хүргүүлснийг өнөөдөр ОУХБ-ын мэргэжилтнүүдийн хамт хэлэлцлээ. ОУХБ-аас ийм зөвлөмжийг өмнө нь 2004, 2011, 2014 онд тус тус ирүүлж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ