МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт 50.000 маск, хамгаалалтын хувцах хэрэгсэл хандивлалаа
2020.12.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Хөвсгөл аймагт 50.000 маск, хамгаалалтын хувцах хэрэгсэл хандивлалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймагт 50.000 маск, хамгаалалтын хувцах хэрэгсэл хандивлалаа.

Ковид-19 халдварт цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилт үйлчилгээний газар, Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ болон бүх сумдын онцгой комисст ажиллаж буй албан хаагч нарын халдвар хамгааллын ажлын хэрэгцээнд нь зориулж 50.000 ширхэг амны хаалт болон нүүрний хаалт, хамгаалалтын хувцас хэрэгслийг өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлжээ.

Иргэн бүр эрүүл ахуйн дэглэмээ чандлан сахиж, байнга амны хаалт, бээлий хэрэглэж, гараа 20 секундээс доошгүй хугацаанд сайтар савандаж угаан, шингэн зүйл тогтмол ууж, ажлын байр, гэр орондоо агаар сэлгэлт хийж, хоорондын зайгаа сайтар баримтлахыг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ