2020.12.24
Эрүүл мэнд

С.Одонтуяа: Солонгосын түр хамгаалах байранд Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа:

Гадаадад байгаа Монголчуудын эрхийг хамгаалах талаар Засгийн газрын өргөн барьсан хуульд ямар заалт орсон бэ?

Нислэг нь гэнэт цуцалдаг иргэд маш хүнд байдалд орж байна. Хамгийн аюултай нөхцөл байдалд байгаа нь Солонгост байгаа 4000 иргэн байна. Солонгосын түр хамгаалах байранд Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан байна. Түүний дотор 2 сартай жирэмсэн эмэгтэй байна. Энэ бол маш аюултай нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Гэнэт цуцалсан асуудал хүний эрхийг зөрчиж байна уу, энэ хохирлыг нь хэн төлөх вэ гэдэг дээр иргэд мэдээлэлгүй болдог.

Уржигдар ХЭОК-оос хараат бус шаардлага гарчээ. Гадаадад байгаа Монголчуудын нислэгийг гэнэт цуцалсан асуудал нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал гэсэн шаардлага хүргүүлжээ. Иргэдээ өмөөрдөг хараат бус байгууллага гарч ирсэн нь сайшаалтай.

Энэ цуцалсан асуудал сэтгэл санаа, хөрөнгө мөнгөний асуудлыг төрөөс хэрхэн хариуцах талаар шинэ хуульд орсон уу?

Хорих газарт хөнгөн ялтай хүмүүст өршөөл үзүүлэх талаар энэ хуульд орсон зүйл байна уу?

Эдгээр хүмүүс ажилтануудаараа дамжин халдвар авах боломжтой. Нэгэнт халдвар авчихвал энэ хүмүүсийг тусгаарлах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй газар байгаа. Би АНУ-ын нас барагчдын дундах судалгааг үзэхэд ямар хүмүүс үүнд өртөж байгааг.  Энд дархлаагүй хүмүүс энэ өвчинд маш ихээр өртөж байна. Тэгэхээр эдгээр ял эдэлж байгаа хүмүүсийн дархлаа маш муу байгаа. Энэ асуудал НҮБ-ын Хүний эрхийн комисоос тусгай  уриалга гаргасан байна. Ял эдэлж байгаа хүмүүсийн эрүүл байх, хүний эрхийн зөрчилгүй байхад улс орнууд онцгой анхаарна уу гэсэн байгаа юм. Энэ бол урьдчилан сэргийлэхийн нэг ажил байна. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ